"НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ БҮТЭЭХ" ГАРЫН АВЛАГА 2026

2026 | 03


  Нээлттэй өгөгдлийн салбарын хөгжилд хувьд нэмэр оруулах зорилгоор Тунгаахуй өгөгдлийн урланд бүтээсэн "НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ БҮТЭЭХ" гарын авлагыг танилцуулж байна.

Гарын авлагыг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр бүтээв.

 



  Нээлттэй өгөгдлийн салбар нь ардчилсан засаглалын ил тод байдлыг дэмжихийн зэрэгцээ өгөгдөлд суурилсан эдийн засаг, инновацыг дэмжих чухал суурь дэд бүтэц юм.   



  Нээлттэй өгөгдлийг төр, судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэд бүтээх, ашиглах боломжтой. 

Гарын авлагад нээлттэй өгөгдлийн тухай суурь ойлголт, ач холбогдол, зарчим болон нээлттэй өгөгдөл бүтээх жишиг алхамуудыг танилцуулав. 
 

Гарын авлагыг дараах холбоосоор татан авна уу.
Файл: ODHandbook2026.pdf,