Өгөгдлийн бүтээгдэхүүн

Судалгаа

Өгөгдөлд суурилсан нийгмийн болон бизнесийн бүх төрлийн судалгааг гүйцэтгэхээс гадна судалгааны нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.

Зах зээлийн шинжилгээ

Мэдээллийн хурдтай нийгэмд зах зээлийн мэдээллийг экспертийн дүгнэлтийн хамт цаг алдалгүй тогтмол хүлээн авах боломжийг олгоно. Удирдах ажилтны заавал мэдэх ёстой, эрсдлээ тооцоход туслах зах зээлийн болон салбарын өгөгдлийн шинжилгээг бид боловсруулж байна.

Тайлан

Хэрэглэгчдэд зориулсан байгууллагын нэрийн судалгаа, зах зээлийн тойм, товхимол болон байгууллагын дотоод статистик тайланг мэргэжлийн экспертүүдэд даалгахыг санал болгож байна.

Бичвэр

Өгөгдөлд суурилсан бүх төрлийн дүгнэлт, тойм, нийтлэл, мэдээ, илтгэл бэлтгэнэ. Бид танд цэгцтэй найруулга, сонирхол татахуйц бичвэрийн маяг, шинэлэг өнгө төрхийг амална.

Арга хэмжээ

Өгөгдөл, өгөгдлийн бүтээгдэхүүнийг танилцуулах, сурталчлах бүх төрлийн арга хэмжээ, хурал, хэлэлцүүлэг, форумыг зохион байгуулна. Арга хэмжээг төлөвлөх, агуулгыг боловсруулах, өнгө төрхийг тодорхойлохоос гадна зохион байгуулалтыг бүрэн хариуцна.

Өгөгдлийг хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгон хувиргаснаар түүний үнэ цэнийг нээнэ ...

Өгөгдлийг дүрслэх

Өгөгдөл утга илэрхийлдэг, мэдээлэл өгдөг, шинэ санааг төрүүлдэг.
Өгөгдөл ярьж чадна. Өгөгдлийн илэрхийлж буй санааг ойлгомжтой, цэгцтэй, сонирхол татахуйц байдлаар харуулж,
өгөгдлийн өнгө төрхийг бүтээхийг “Data Visualization” буюу өгөгдлийг дүрслэх гэж нэрлэдэг.

Өгөгдлийг бүтээлчээр дүрслэн харуулах аргууд :

График / Charts

Инфографик / Infographic

Өгөгдлийн хяналтын самбар / Dashboard

Өгөгдлийг тайлбарлах видео агуулга

Өгөгдлийг газрын зураг дээр дүрслэх

Судалгааны хэвлэмэл бүтээгдэхүүний агуулга, өнгө төрх – Тайлан, товхимол, брошур

Судалгааны дижитал бүтээгдэхүүний агуулга, өнгө төрх - Цахим тайлан, Ebook, Newswire

Өгөгдлөөс урлагийг бүтээж болно ...

Зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Байгууллагын өгөгдлийг оновчтой зохион байгуулахад зөвлөгөө өгөх

Төслийн судалгааны хэсэгт зөвлөгөө өгөх

Судалгааны ажлын явцад зөвлөгөө өгөх

Зөвлөхүүд

Өгөгдлийн шинжээч

Өгөгдлийн дизайнер

Судлаач / Статистикч

Сургалт

Өгөгдөлтэй ажиллах

Өгөгдлийн өнгө төрхийг тодорхойлох

Судалгааг унших, ашиглах

Судалгаа хийх

Судалгааны програмууд ашиглах

Зорилготойгоор бүтээсэн өгөгдөл илүү үнэ цэнэтэй ...

Өгөгдөл бүтээх

Өгөгдөл оруулах

Өгөгдлийг үр дүнтэй ашиглахын тулд түүнийг дижитал хэлбэрт оруулах буюу компьютерт оруулах шаардлагатай. Цаасан, хэвлэмэл, гар бичмэл, зурган өгөгдлийг алдаагүй, мэргэжлийн түвшинд шивж, хөрвүүлэх үйлчилгээг бид Танд санал болгож байна.

Өгөгдөл цуглуулах

Аливаа асуудлыг илрүүлэх, нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох, ухаалаг шийдвэр гаргахад үнэн зөв өгөгдөл суурь болдог. Бид өөрийн албан ёсны эх үүсвэрээс цуглуулсан статистик мэдээллийн сангаас таны хүссэн өгөгдлийг хүссэн загварын дагуу түргэн шуурхай бэлтгэнэ. Мөн тооллого, түүвэр судалгаа, санал асуулга, хэлэлцүүлэг хийх замаар өгөгдлийг шинээр үүсгэх боломжтой.

Өгөгдөл боловсруулах

Өгөгдлийг шалгах, засварлах, хэлбэржүүлэх, тоон болон чанарын шинжилгээ, дүгнэлт хийх, тайлан бэлтгэх бүхий л ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.

Өгөгдлийн санг удирдах

Өгөгдөлд суурилсан бодит шийдвэр гаргалтыг цаг алдалгүй гаргах чадвар нь бизнесийн хамгийн чухал өрсөлдөх давуу тал, ялгарал юм. Бид байгууллагын дотоод өгөгдөлд бүрэн шинжилгээ хийж, өгөгдлийн эрэлт ба нийлүүлэлтийн зөрүүг арилгах, оновчтой хэлбэрээр зохион байгуулах, автоматжуулах замаар өгөгдлийн санг удирдахад тусална.

Зорилготойгоор бүтээсэн өгөгдөл илүү үнэ цэнэтэй ...