ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ажлын байрны сонголтын ялгаа

Түлхүүр үг: Жендэр, Хөдөлмөр
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ажлын байрны сонголтын ялгаа
Бүтээсэн огноо: 2024-05-15
Өгөгдлийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Өгөгдлийн хугацаа: 2022

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Ажлын байрны сонголтыг хүйсээр харвал эмэгтэйчүүд голдуу үйлчилгээ болон асрахуйд суурилсан эрүүл мэнд, зочид буудал, нийтийн хоолны салбаруудад ажиллаж байна. Мөн боловсролын салбарт, ялангуяа сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэг, ясли болон бага, дунд, бүрэн дунд боловсролын салбарт эмэгтэйчүүд илүү их ажиллаж байна. Түүнчлэн эмэгтэйчүүд түлхүү ажиллаж буй салбаруудын нэг онцлог нь мөнгөний эргэлт бага буюу цалин бага салбарууд байна. Харин эрэгтэйчүүд ихэвчлэн бие физиологийн давуу талдаа суурилсан, хүнд хүчир ажлын салбаруудад түлхүү ажиллаж байгаа нь харагдаж байна. Нэн ялангуяа уул уурхай, тээвэр, барилгын салбар буюу ажлын хүн нөхцөлтэй салбаруудад эрэгтэйчүүд зонхилж байна. Мөн эдгээр ажлын байрууд нь цалин өндөртэй салбаруудад хамаарч буй юм. Ажлын байрны сонголт нь мэргэжил сонголтоос эхэлнэ. Ажил мэргэжлийг хүйсэд хамааруулан ойлгодог хэвшмэл хандлага нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мэргэжил сонголт, цаашлаад ажлын байрны сонголт төдийгүй улс орны эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд нөлөө үзүүлсээр байна. Өгөгдлийн дүрслэлийг жендэрийн хэвшмэл ойлголтыг халах "Хамтдаа цэг тавья!" аяны хүрээнд бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан