ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага байна.

Түлхүүр үг: Эрүүл мэнд, Жендэр
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага байна.
Бүтээсэн огноо: 2024-05-15
Өгөгдлийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Өгөгдлийн хугацаа: 2023

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

2023 оны байдлаар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 9.2 жил байгаа бөгөөд хүн амын нас баралтын тохиолдол эрэгтэйчүүдэд илүү байна. Эрэгтэйчүүдийн ажлын онцлог буюу эрсдэл өндөртэй ажлын байранд ажилладаг нь осол, гэмтэлд өртөх байдлыг нэмэгдүүлдэг, эрэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэгт орох нь бага, эрүүл мэнддээ анхаардаггүй зэрэг нь үүнд нөлөөлж байна. Нийт эрэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчин байгаа нь үүнтэй холбоотой гэж үзэж байна. Мөн үйлдвэрийн осолд орж нас барсан нийт хүмүүсийн 74 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь хамгийн хүнд ачаалалтай салбаруудад хүнд хүчир ажлыг ихэвчлэн эрэгтэйчүүд хийдэгтэй холбоотой. Мөн сүүлийн 5 жилийн амиа хорлолтын нийт тохиолдлын 87 хувь нь эрэгтэйчүүд байна. Эрэгтэй хүн уйлж болохгүй, эрэгтэй хүн хүчтэй байх ёстой гэх мэт хэвшмэл ойлголт байсаар байгаа нь эрэгтэйчүүд эрүүл мэнддээ бага анхаарах, аливаа эрсдэлд илүү өртөхөд нөлөөлж байна. Өгөгдлийн дүрслэлийг жендэрийн хэвшмэл ойлголтыг халах "Хамтдаа цэг тавья!" аяны хүрээнд бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан