ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Эрэгтэйчүүдийн амиа хорлолт өндөр байна.

Түлхүүр үг: Эрүүл мэнд, Жендэр
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Эрэгтэйчүүдийн амиа хорлолт өндөр байна.
Бүтээсэн огноо: 2024-05-15
Өгөгдлийн эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв
Өгөгдлийн хугацаа: 2019-2023

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын хамгийн том шалтгаан нь гэр бүлийн нөхцөл байдалтай холбоотой байгаа бол насны бүлгээр 20-40 насны эрчүүд нийт амиа хорлолтын тохиолдлын 54 хувийг эзлэж байна. 2023 оны байдлаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7 дахин их амиа хорлосон байгаа нь дүрслэлээс харагдаж байна. Монгол Улсад ковидын үеэр эхэлсэн эдийн засгийн хямрал одоо ч үргэлжилж байна гэж үзэж байна. Үүний улмаас эдийн засгийн асуудал, нийгмийн тогтворгүй байдал, гэр бүлийн асуудал элбэгшин, эрэгтэйчүүдийн амиа хорлох шалтгаан болж байгаа бөгөөд энэ тоо өссөөр байна. Монголын баримт шалгах төвөөс “Эр хүн уйлдаггүй” гэх хэвшмэл ойлголт, хандлагыг шинжлэх ухааны үндэслэл бүхий тайлбар, судалгаагаар баримтжуулан шалгаж үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүний уйлах болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх ялгаа нь биологийн хүчин зүйл, нийгэм соёлын байдлаас тодорхой хэмжээнд хамаардаг бөгөөд “эрэгтэй хүн уйлж болохгүй, сэтгэлийн хаттай байх ёстой” гэх мэт хүйсийн хэвшмэл ойлголтоос гадна эрэгтэй хүн уйлахдаа ичгүүртэй мэдрэмжийг мэдрэх байдал нь нийгэмд байсаар байна гэж дүгнэжээ. Мөн эрэгтэйчүүд сэтгэл зүйн хямралаа даван туулахын тулд донтох зан үйлд автах хандлага илүү байдаг, энэ нь цаашлаад ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байдаг тул “эрэгтэй хүн уйлж болохгүй”, “эрэгтэй хүн эмзэг, сул дорой байж болохгүй” гэх мэт хэвшмэл ойлголтыг нийтээрээ бууруулж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах боломж, нөхцөлөө эрэгтэй хүн өөрөө хязгаарлахгүй, түүнд өөр хэн нэгэн ямар нэг байдлаар нөлөөлөхгүй байх нь чухал гэдгийг онцолжээ. (https://mfcc.mn/gender-02/) Өгөгдлийн дүрслэлийг жендэрийн хэвшмэл ойлголтыг халах "Хамтдаа цэг тавья!" аяны хүрээнд бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан