ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Малчдын мэдэрч буй байгаль, цаг уурын өөрчлөлтүүд

Түлхүүр үг: Жендэр, Ногоон хөгжил
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Малчдын мэдэрч буй байгаль, цаг уурын өөрчлөлтүүд
Бүтээсэн огноо: 2025-05-20
Өгөгдлийн эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлт ба шилжилт хөдөлгөөн судалгаа (Хөвсгөл, Завхан, Төв, Сүхбаатар аймгийн жишээн дээр), 2025, Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь төсөл
Өгөгдлийн хугацаа: 2025

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагуудын логонууд нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ Байгаль, цаг уурт гарч буй өөрчлөлтүүдийн талаарх малчдын ажиглалт, ойлголт, мэдрэмж, тэр дундаа тэрхүү өөрчлөлтүүд нь эрэгтэй, эмэгтэй малчдад хэрхэн нөлөөлж, ямар ялгаатай хэрэгцээ, шаардлага үүсгэж байгаа талаар судлах нь уур амьсгалын өөрчлөлтийг ойлгож, дасан зохицоход чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд үер, ган, зуд, цөлжилт, салхи, шуурга зэрэг байгалийн үзэгдлүүдийн давтамж бүх аймгуудад нэмэгдэж байгаа тухай малчид онцолж байна. Өгөгдлийн дүрслэлийг Паблик лаб Монголиа ТББ, Тунгаахуй өгөгдлийн урлан, Систем арт Венчурес ХХК, Женесис жендэрийн бодлого судлалын хүрээлэн ТББ нар хамтран зохион байгуулсан “Хувьсалд дасан зохицохуй: Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө жендэрийн тусгалаар” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнд зориулж бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан