ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Хот, хөдөөгийн эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн цаг ашиглалтын ялгаа

Түлхүүр үг: Хүн ам, Жендэр
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Хот, хөдөөгийн эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн цаг ашиглалтын ялгаа
Бүтээсэн огноо: 2025-05-20
Өгөгдлийн эх сурвалж: Цаг ашиглалтын судалгаа 2023, Үндэсний статистикийн хороо
Өгөгдлийн хугацаа: 2023

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагуудын логонууд нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хотын болон хөдөөгийн нийгэм, эдийн засаг, соёлын ялгаа зэрэгцэн оршдог онцлогтой. Хотод хүйсийн ялгаа нь хөлстэй хөдөлмөрт эрэгтэйчүүд давамгайлах байдлаар илэрч байсан нь хөдөөд бүр илүү гүнзгий байна. Хотод хөлстэй хөдөлмөрт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их цаг зарцуулдаг бол хөдөөд 1.6 дахин их цаг зарцуулдаг. Хөлсгүй хөдөлмөр дэх хүйсийн ялгаа мөн л хөдөөд хотынхоос гүнзгийрч, хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүд илүү их цаг зарцуулах шаардлагатай байна. Хөлсгүй хөдөлмөрт хотод амьдардаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 1.9 дахин их цаг зарцуулдаг бол хөдөөд энэ тоо 2.3 болж нэмэгджээ. Өгөгдлийн дүрслэлийг Паблик лаб Монголиа ТББ, Тунгаахуй өгөгдлийн урлан, Систем арт Венчурес ХХК, Женесис жендэрийн бодлого судлалын хүрээлэн ТББ нар хамтран зохион байгуулсан “Хувьсалд дасан зохицохуй: Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө жендэрийн тусгалаар” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнд зориулж бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан