Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагуудын логонууд нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ Эмэгтэй малчдын хувьд эрэгтэй малчидтай харьцуулахад өвлийн улиралд өдөр тутамдаа илүү олон төрлийн ажлыг гэрт болон гэрийн ойролцоо хийж амжуулдаг. Гэр бүлийн хүмүүс отроор олон хоногоор явах шаардлага үүссэн үед энгийн өдөр тутмын гэрийн ажлын хажуугаар оторт явах гэр бүлийн хүмүүсийн хувцсыг оёх, хоол, хүнс, эм тариаг их хэмжээгээр урьдчилан бэлтгэх зэрэг ажлыг хариуцан хийнэ. Мөн оторт авч яваагүй, тарга тэвээрэг муу малыг тэжээх, арчлах, өвс тавьж өгөх гэх мэт ажлыг нэмэлтээр хийдэг. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын ахуйн болон асрахуйн үйл ажиллагаа, оторт бэлтгэх үйл ажиллагаа зэргийг бүгдийг хийх шаардлагатай болдог. Өгөгдлийн дүрслэлийг Паблик лаб Монголиа ТББ, Тунгаахуй өгөгдлийн урлан, Систем арт Венчурес ХХК, Женесис жендэрийн бодлого судлалын хүрээлэн ТББ нар хамтран зохион байгуулсан “Хувьсалд дасан зохицохуй: Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө жендэрийн тусгалаар” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнд зориулж бүтээв.