Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагуудын логонууд нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ Эрэгтэй малчдын хувьд эмэгтэй малчидтай харьцуулахад өвлийн цагт өдөр тутамдаа хийж байгаа ажлууд нь төрлийн хувьд цөөн боловч ихэвчлэн гэрээс гадуур, олон цагаар хийх шаардлагатай ажлууд байдаг. Өвөлжилт хүндэрсэн, зудын нөхцөл байдалтай жилүүдэд отроор гэрээс хол, гадаа хүйтэнд, олон цагаар, хоол хүнс муутай ажиллах, биеийн хүчний ажлыг цөөн хүн хүчээр хийх шаардлага үүсдэг. Байгалийн гамшигт үзэгдлийн үед ганцаараа хүчгүйдэх, мал сүргээ эрэн хайх, малтайгаа шуурга уруудах, төөрөх зэргээр амь нас, эрүүл мэндийн хувьд ч аюулд орох эрсдэлтэй. Өгөгдлийн дүрслэлийг Паблик лаб Монголиа ТББ, Тунгаахуй өгөгдлийн урлан, Систем арт Венчурес ХХК, Женесис жендэрийн бодлого судлалын хүрээлэн ТББ нар хамтран зохион байгуулсан “Хувьсалд дасан зохицохуй: Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө жендэрийн тусгалаар” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнд зориулж бүтээв.