ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Эмэгтэйчүүд ба санхүү

Түлхүүр үг: Жендэр, Хөдөлмөр, Санхүү
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Эмэгтэйчүүд ба санхүү
Бүтээсэн огноо: 2024-05-15
Өгөгдлийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Азийн хөгжлийн банк
Өгөгдлийн хугацаа: 2023

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Монгол Улсад эмэгтэйчүүд үл хөдлөх хөрөнгө эзэмшилтээр эрэгтэйчүүдээс ойролцоогоор 2 дахин бага байгаа нь дүрслэлээс харагдаж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчид барьцаа хөрөнгөгүйн улмаас банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авах боломж нь хязгаарлагдаж байна. Мөн Монгол Улсын ААНБ-ын эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын сарын дундаж цалингийн зөрүү 500 мянган төгрөг байна. Монгол Улсад эмэгтэйчүүд дийлэнхдээ доод болон дунд шатны албан тушаалд түлхүү ажиллаж байгаа нь цалингийн зөрүүнд нөлөөлж байна. Эсрэгээрээ удирдах албан тушаалд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хэд дахин их ажиллаж байна. Судалгаанаас харахад эмэгтэй бизнес эрхлэгчид гэр бүл, карьераа тэнцвэржүүлэх боломжтой уян хатан нөхцөлтэй мэргэжлийг илүүд үздэг. Харин эрэгтэй бизнес эрхлэгчид албан тушаал ахих, хөрөнгөтэй болох хэрэгцээгээ хангах ажлыг илүүд үздэг байна. (Эх сурвалж: "Эдийн засагт яагаад жендер чухал гэж?" ном, Мукеш Эсваран) Эндээс харахад эмэгтэйчүүд ажил хийх, бизнес эрхлэхээс гадна ар гэрийн ажил, хүүхэд асрах хөлсгүй хөдөлмөрт харьцангүй илүү цаг зарцуулдагын улмаас эрэгтэйчүүдтэй адил цагаар ажил, бизнестээ анхаарал тавих боломж бага байгаа нь харагдаж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн тогтвортой карьер ахих, цалингаа нэмэгдүүлэх, бизнесээ хөгжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Монгол банкны ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээлийн статистикаас харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад 2 дахин бага зээлийн үлдэгдэлтэй байна. Мөн иргэдийн харилцах, хадгаламжийн үлдэгдлээр эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бага байна. Өгөгдлийн дүрслэлийг жендэрийн хэвшмэл ойлголтыг халах "Хамтдаа цэг тавья!" аяны хүрээнд бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан