ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо

Түлхүүр үг: Жендэр, Сонгууль
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо
Бүтээсэн огноо: 2024-05-15
Өгөгдлийн эх сурвалж: Төрийн албаны зөвлөл
Өгөгдлийн хугацаа: 2023 оны эцсийн байдлаар

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Дэлхий эдийн засгийн форумын Жендерийн эрх тэгш байдлын индексийн эрэмбийн жагсаалтанд улс орнуудыг 4 үзүүлэлтээр эрэмбэлдэг бөгөөд түүний нэг болох Улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс 121-р байранд жагсаж байна. Монгол Улсад улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь буюу дэлхийн дундаж 24.5 хувиас бага байгаа юм. Өнөөдөр Төрийн улс төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдал хангалтгүй байна. Үүнд, Монгол Улсын төрийн дээд байгууллага болох Улсын Их Хуралд нийт 76 гишүүн байгаагаас 17.1 хувь буюу 13 гишүүн нь эмэгтэй гишүүд байна. Сайдын 14.3 хувь, Дэд сайдын 12.5 хувь, Аймаг, нийслэлийн Засаг даргын 4.8 хувь, Аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын 9.1 хувь, Дүүргийн ИТХ-ын даргын 33.3 хувь, Дүүргийн Засаг даргын 11.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ч УИХ болон бусад шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо бага байгаа нь эмэгтэйчүүдийн хангалттай төлөөлөл бүрдэхгүй байна гэж үзэж болохоор байна. Өгөгдлийн дүрслэлийг жендэрийн хэвшмэл ойлголтыг халах "Хамтдаа цэг тавья!" аяны хүрээнд бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан