ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

УИХ-ын сонгууль 2024: Нэр дэвшигчдийн тоо

Түлхүүр үг: Жендэр, Сонгууль
Өгөгдлийн дүрслэлийн нэр: УИХ-ын сонгууль 2024: Нэр дэвшигчдийн тоо
Бүтээсэн огноо: 2024-06-21
Өгөгдлийн эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
Өгөгдлийн хугацаа: 2024.06.21-ны байдлаар

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс 1299, бие даан нэр дэвшигч 42, нийт 1341 нэр дэвшигч оролцож байна. Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар тогтсон. Мөн нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх заалтыг шинээр баталсан. Энэ удаагийн сонгуульд нийт нэр дэвшигчдийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна. Нам, эвслээс нэр дэвшигчдийн 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь буюу 519 нь эмэгтэй нэр дэвшигчид, харин 42 бие даан нэр дэвшигчдийн 1 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан