Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан, CC BY 4.0
(Зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой.)
Тайлбар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн нутаг дэвсгэр нь орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 тойрогт хуваагдсан. Сонгуульд өрсөлдөж буй 1341 нэр дэвшигчийн 969 нь эдгээр 13 тойрогт, 372 нь жагсаалтаар өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн 1341 нэр дэвшигчийн 520 нь эмэгтэй нэр дэвшигч буюу бага хүйсийн төлөөллийн хувь 38.8 хувьд хүрсэн нь парламентын сонгуулийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон. Харин тойрог бүрийн хувьд хүйсийн харьцааг авч үзвэл УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт эмэгтэй нэр дэвшигчдийн эзлэх хувь хамгийн өндөр (42%), 3-р тойрогт хамгийн бага (17%) байна. Эмэгтэй нэр дэвшигчдийн эзлэх хувь, тойргоор: 42%: Тойрог 7 (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь) 42%: Тойрог 8 (Баянзүрх) 42%: Тойрог 9 (Баянгол) 41%: Тойрог 13 (Багануур, Багахангай, Налайх) 39%: Тойрог 11 (Сонгинохайрхан) 39%: Тойрог 12 (Хан-Уул) 38%: Тойрог 5 (Дархан-Уул, Сэлэнгэ, Төв) 34%: Тойрог 10 (Сүхбаатар, Чингэлтэй) 31%: Тойрог 1 (Архангай, Баянхонгор, Өвөрхангай) 30%: Тойрог 4 (Булган, Орхон, Хөвсгөл) 28%: Тойрог 6 (Дорнод, Сүхбаатар, Хэнтий) 24%: Тойрог 2 (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд) 17%: Тойрог 3 (Баян-Өлгий) Нийслэлийн тойргуудын нийт дүнгээр эмэгтэй нэр дэвшигчдийн хувь 39% харин орон нутагт 8 нэгж хувиар бага буюу 31% байна. УИХ-ын сонгуулийн 13 тойргоос 5-р тойрогт хамгийн олон буюу 45 эмэгтэй нэр дэвшигч зэрэг өрсөлдөж буй нь онцлогтой. Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн томсгосон 5-р тойрогт улс даяар хамгийн их буюу 119 хүн өрсөлдөж буй юм. Тойргууд дундаас 5-р тойрогт (Баян-Өлгий) хамгийн цөөн буюу 4 эмэгтэй өрсөлдөж байна. Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв. (Татан авах хэсгээс сонгуулийн нийт 13 тойргийн дүрслэлийг .pdf хувилбараар харна уу)