Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан, CC BY 4.0
(Зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой.)
Тайлбар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд 1299 нэр дэвшигч 19 нам, 2 эвслээс, 42 нэр дэвшигч бие даан өрсөлдөж байна. Нам, эвслээс нэр дэвшигчдийн 60% нь эрэгтэй, 40% нь эмэгтэй нэр дэвшигч. Харин бие даан нэр дэвшигчдийн 1 нь буюу 2% нь эмэгтэй нэр дэвшигч байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж хүйсийн квотыг тусгаж өгсөн. Нам, эвсэл тус бүрээр эмэгтэй нэр дэвшигчдийн эзлэх хувийг харвал: 1. Монголын либерал ардчилсан нам: 100% (нийт 1 нэр дэвшигчтэй) 2. Эх орончдын нэгдсэн нам: 100% (нийт 1 нэр дэвшигчтэй) 3. Иргэдийн оролцооны нэгдэл нам: 60% 4. Ард түмний хүч нам: 52% 5. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам: 47% 6. Эрх чөлөөний эвсэл нам: 47% 7. ХҮН нам: 47% 8. Иргэний хөдөлгөөний нам: 44% 9. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам: 43% 10. Иргэний зориг ногоон нам: 42% 11. Монгол консерватив нам: 41% 12. Монголын хүний төлөө нам: 40% 13. Үндэсний эвсэл: 40% 14. Бүгд найрамдах нам: 39% 15. Үнэн ба зөв нам: 36% 16. Ард түмний олонхийн засаглал нам: 35% 17. Шинэ нэгдсэн эвсэл: 33% 18. Монголын социал демократ нам: 33% 19. Эх орон нам: 30% 20. Монгол ардын нам: 30% 21. Ардчилсан нам: 30% Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв. (Татан авах хэсгээс нийт 19 нам, 2 эвсэл, бие даан нэр дэвшигчдийн дүрслэлийг .pdf хувилбараар харна уу)