"ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН" ЦАХИМ ХУУДАС ХӨГЖҮҮЛЭЛТ

2021 | 09
  • ЦАХИМ ХУУДАСНЫ ДИЗАЙН БА ХӨГЖҮҮЛЭЛТ
 
 
Нээлттэй нийгэм Форум нь Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдах үйл явцын мэдээллийн сан болон шинэчилсэн хуулийн заалтуудыг өмнөх хуулиудтай харьцуулан харах боломжтой цахим мэдээллийн санг танилцуулж байна.

2019 оны 11 сарын 14-нд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бодлогын хэлэлцүүлгээс эхлэн 2021 оны 1 сарын 15-нд Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдах хүртэлх хугацаанд өрнөсөн бодлогын хэлэлцүүлгүүдийн архив болон 2021 оны хуулийг 2012 болон 2002 оны шүүхийн тухай хуулиудтай агуулгын хувьд харьцуулсан мэдээллийн санг хуулийг хэрэгжүүлэгч талууд болон хэрэглэгчдэд нээлттэй, ойлгомжтой хүргэж байна. Энэхүү мэдээллийн сан нь ННФ-ын цахим хуудаст байрлах бөгөөд https://shuukh.forum.mn хаягаар орж танилцах боломжтой.