"ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: МЭДЭХ ЭРХ" үзэсгэлэн

2021 | 12




 
Бодлогод залуусын хяналт ТББ,Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: МЭДЭХ ЭРХ 2021” үзэсгэлэнг зохион байгуулав.

Үзэсгэлэнгээр авлигыг бууруулахад мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг харуулсан өгөгдлийн дүрслэл, өгөгдлийн түүхийг танилцуулахын зэрэгцээ нээлттэй өгөгдлийн сан бүхий www.opendatalab.mn сайтын 2.0 хувилбар (open data platform)-ыг албан ёсоор танилцуулсан юм.


Дэлхийн улс орнууд төрийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэртэй холбоотой хуулиар хориглосноос бусад өгөгдөл, мэдээллийг ил тод болгох нь засаглалын ил тод байдлыг сайжруулж, иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулах үндсэн арга болохыг хүлээн зөвшөөрч байна. Иргэд мэдээлэлтэй байх, шаардлагатай мэдээллийг аливаа саад бэрхшээлгүйгээр, түргэн шуурхай олж авах нь төрийн үйл хэрэгт оролцох оролцоог нэмэгдүүлэхийн сацуу төр, түүний байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг тул иргэнд мэдээлэл ойлгомжтой, хүртээмжтэй байх нь төрийн байгууллага, албан тушаалтны ашиг сонирхолд ч нийцэх юм.

Үзэсгэлэнд мөн Лийд төгсөгчдийн холбоо, Залуусын давлагаа клуб, Цогц хөгжлийн үндэсний төв, Ikon.mn сайт, Монголын ДАТА клуб, Noise art ХХК оролцож, өгөгдлийн бүтээлүүдээ танилцуулсан.