"ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: ДИЖИТАЛ ХЯНАЛТ" 2022 үзэсгэлэн
2022 | 12
|
Бодлогод залуусын хяналт ТББ, Нээлттэй нийгэм форум, Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Цогц хөгжлийн үндэсний төв, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран "ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: ДИЖИТАЛ ХЯНАЛТ" 2022 үзэсгэлэнг зохион байгуулав. Мөн Public Lab Mongolia ТББ, Нийгэм, улс төрийн боловсрол ТББ, Ikon.mn сайт дэмжин хамтран оролцлоо.
Энэ удаагийн үзэсгэлэнд 2022 оны 5-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хөндөж, засаглалд хяналт тавихад тулгамдаж буй асуудлыг харуулахыг зорьлоо. Тодруулбал, тус хуулийн дагуу төрийн байгууллагууд өөрт байгаа нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон нийтлэх буюу ил тод болгох үүргийг хүлээсэн. Гэвч бодит байдалд хуулийн хэрэгжилтийг хангах, засаглалд иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлүүд тулгарч буй бөгөөд зохион байгуулагчдын зүгээс өөрт буй өгөгдлүүддээ тулгуурлан, нээлттэй өгөгдлийн салбарыг хөгжүүлэх, түүнд суурилсан иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
|