"ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: СОНГУУЛИЙН ХЯНАЛТ" 2023 үзэсгэлэн

2023 | 12
 
Сонгуулийн нээлттэй өгөгдөл, өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг "Сонгуулийн хяналт" сэдвийн дор Тунгаахуй өгөгдлийн урлан, Бодлогод залуусын хяналт ТББ, Нээлттэй нийгэм форум, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Цогц хөгжлийн үндэсний төв ТББ хамтран зохион байгуулав. Мөн Залуусын давлагаа клуб, Noise Art Media дэмжин ажиллав.

Тунгаахуй өгөгдлийн урлангаас Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвтэй хамтран сонгуулийн нээлттэй өгөгдлийг төрийн жишиг нээлттэй өгөгдөл болгохоор ажиллаж буй билээ. Энэ хүрээнд бид одоог хүртэл зохион байгуулагдсан сонгуулиудын өгөгдлийг цэгцлэх, нэгтгэх, нөхөн бүрдүүлэх ажлуудыг гүйцэтгэхээс гадна сонгуулийн өгөгдлийг стандартжуулж, ирэх сонгуулиудын өгөгдлийг стандартын дагуу үүсгэх, нээлттэй өгөгдөл хэлбэрээр олон нийтэд хүргэх, сонгуулийн өгөгдлийн бүтээгдэхүүн хөгжүүлэхээр ажиллаж байна.