"ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: СОНГУУЛЬ" 2024 үзэсгэлэн

2024 | 12
 
“Дата эрх чөлөө” үзэсгэлэн 4 дэх жилдээ "ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: СОНГУУЛЬ 2024" сэдвийн хүрээнд зохион байгуулав. Үзэсгэлэнд Тунгаахуй өгөгдлийн урлангаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн явц, үр дүн, санхүүжилт, зардлын холбоотой өгөгдлийн дүрслэлүүдийг танилцуулсан юм.

Үзэсгэлэнг Бодлогод залуусын хяналт ТББ санаачлан, Нээлттэй нийгэм форум, Тунгаахуй өгөгдлийн урлан, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Глоб интернэшнл төв ТББ, Залуусын давлагаа клуб, Noise Art Media хамтран зохион байгууллаа.