"ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: ИРГЭДИЙН ХЯНАЛТ" 2025 ҮЗЭСГЭЛЭН

2025 | 12


  “Дата эрх чөлөө" V үзэсгэлэн "ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: ИРГЭДИЙН ХЯНАЛТ 2025" сэдвийн дор зохион байгуулагдав. 
 
Үзэсгэлэнд 2024 оны сонгуулийн үеэрх нам, нэр дэвшигчдийн телевизийн сурталчилгааны өргөн хүрээний мэдээлэл, улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлын дүрслэл, “Шүүхийн индекс 2023” судалгааны гол үр дүнгүүд, авлигатай тэмцэх үйл ажиллагааны чиг хандлага, төрийн үйлчилгээний хүртээмжийн байршлын ялгааг өгөгдөлд суурилан харуулсан бүтээлүүдийг нэг дор дэлгэн танилцууллаа.

Үзэсгэлэнг Бодлогод залуусын хяналт ТББ санаачлан, Нээлттэй нийгэм форум, Авлигатай тэмцэх газар, Тунгаахуй өгөгдлийн урлан, Сонгуулийн ерөнхий хороо, Залуусын давлагаа клуб, Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, Noise Art Media хамтран зохион байгуулав.