"ӨӨРЧЛӨЛТИЙН ЗҮГТ" СОНГУУЛИЙН ӨГӨГДЛИЙН ДҮРСЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН 2024
2024 | 12
|
Тунгаахуй өгөгдлийн урлан, Сонгуулийн ерөнхий хороо хамтран сонгуулийн хүйсээр ангилсан өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд дэлгэв.
Үзэсгэлэнгийн нээлт “ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГАН 2024” арга хэмжээний үеэр болсон бөгөөд үзэсгэлэнг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын санхүүжилттэй "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
2024 онд Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын ээлжит сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн хүйсээр ангилсан өгөгдлийг хамгийн өргөн хүрээнд бүрдүүлсэн бөгөөд эдгээр өгөгдөлд суурилан бүтээсэн 100 орчим өгөгдлийн дүрслэлийн дээжээс энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн.
Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг сонгуулийн хүйсээр ангилсан өгөгдлийн дүрслэлийн нээлттэй сан (http://tungaahui.mn/pages/data-art.php) болгон хөгжүүлж, төрийн нээлттэй өгөгдлийг бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжийг харуулснаараа онцлогтой. Өгөгдлийн дүрслэлийн нээлттэй сан дахь бүтээлүүдийг зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой.
|