| |
Өдөр тутмын амьдралын энгийн мэт үйлдлүүдээр бид өөрсдийн тухай мэдээллийг хуваалцаж байдаг. Үйлчилгээ авах, аппликейшн ашиглах, цахим худалдан авалт хийх, энгийн бүртгэл бөглөх үед ч бид мэдээллээ үлдээдэг.
Тэдгээр мэдээллийн зарим нь бидний хэн болохыг таних, тодорхойлох боломжтой учраас “хувийн мэдээлэл” гэж тооцогддог. Нэр, регистрийн дугаар, байршил, банкны дансны мэдээлэл зэрэг нь зөвхөн өгөгдөл бус, хувь хүний орон зай, аюулгүй байдал, халдашгүй байх эрхтэй холбоотой чухал мэдээлэл юм.
Хувийн мэдээллээ хуваалцах нь өнөөгийн нийгмийн зайлшгүй хэрэгцээ болсон ч мэдээллээ хэнд, ямар зорилгоор, ямар нөхцөлтэйгээр өгч буйгаа ойлгохгүй байх нь олон эрсдэл дагуулж болзошгүй.
Тиймээс хувийн мэдээллээ таньж ойлгох, ямар мэдээллээ хаана, хэрхэн хуваалцаж буйдаа ухамсартай хандах, мэдээллээ хамгаалах мэдлэгтэй байх нь дижитал эринд хүн бүрийн эзэмших ёстой суурь чадварын нэг юм.
|
|
">
Гарын авлагыг дараах холбоосоор татан авна уу.