Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан, CC BY 4.0
(Зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой.)
Тайлбар
Хотын иргэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг авах зай нь ойролцоогоор 500 м байх нь хүртээмжтэй гэж үздэг байна. Гэвч нийслэлийн 6 дүүргийн иргэдийн 45 хувь нь автобусны буудлаас 500 метр ба түүнээс хол амьдарч байна. Автобусны буудлаас 500 метрээс хол амьдарч буй айл өрхийн хувь, дүүргээр: Сонгинохайрхан: 68.1% Хан-Уул: 56.0% Баянзүрх: 45.8% Сүхбаатар: 41.6% Чингэлтэй: 31.5% Баянгол: 26.3% Өгөгдлийн дүрслэлийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр буюу #GISDay2022-ийг тохиолдуулан Public Lab Mongolia, Монголын гео-мэдээллийн холбоо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран танилцуулсан "Газрын зурагт суурилсан өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн"-д зориулан бүтээв.